2013/01/02

НҮБ: Сирийн мөргөлдөөнд амь үрэгдэгсдийн тоо 60 мянгаас давав

2011 оны гуравдугаар сараас Сири улсад үргэлжилж буй мөргөлдөөний улмаас амь үрэгдсэн хүний тоо  60 мянгаас давжээ. НҮБ-ын дүрдэгсдийн хэрэг эрхэлсэн дээд комиссар Нави Паллей лхагва гаригт ингэж  хэлсэн байна.

"Арваннэгдүгээр сарын  сүүлчээс мөргөлдөөн намжихгүй байгааг харгалзан үзвэл,  2013 оны эх гэхэд 60 мянга гаруй хүн амь насаа алдсан байж болохыг бид үгүйсгэхгүй байна" гэж тэр мэдэгджээ. "Амь үрэгдэгсдийн тоо бидний таамаглаж байснаас хавьгүй их байгаа бөгөөд үнэхээр сэтгэл хирдхийлгэж байна" гэж НҮБ-ын итөлөөлөгч дурдсан байна. 2011 оны гуравдугаар сарын 15-наас 2012 оны арваннэгдүгээр сарын 30 хүртэл  59 648 хүн алагдсан нь  тус байгууллагын  шинжээчдийн сүүлчийн илтгэлээс  тодорхой болсон юм. Янз бүрийн эх сурвалж, түүний дотор тус орны засгийн газар болон сөрөг хүчний мэдээ сэлтийг  үндэслэн энэ тоог гаргажээ.

Сирийн 5 сая гаруй оршин суугчид хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай байгааг  НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мүн өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ, 540 мянга гаруй хүн  хөрш Ливан, Иордан, Турк, түүнчилэн Африкийн умард нутагт толгой хоргодож байна.  Одоогийн байдал хэвээр үргэлжилвэл,  2013 оны сүүлч гэхэд  энэ тоо 1,1 саяд хүрч болох юм гэж НҮБ-ын дүрдэгсдийн хэрэг эрхэлсэн дээд комиссарын газрынхан сэтгэл зовинож  байна.

С.Золбоо

0 сэтгэгдэл:

Post a Comment