2013/01/02

ССАЖ-ын дэд сайд “Мянганы хүн”-одонгоор шагнуулжээ

ОХУ-ын агаарын бөмбөлгийн нэрт нисгэгч В.А Ефремов өөрийн багийн нисгэгч В.Суродин, инженер Ю.Тюрин нарын хамт алдарт "Гэгээн Орос" агаарын бөмбөлгөөрөө Улан-Үдэ хотоос гараагаа эхлэн Хиагт, Алтанбулагийн хилийн боомтоор дайрч Монголын нутгаар нисч 2012 оны арванхоёрдугаар сарын 5-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн билээ. Энэхүү аялалыг ССАЖЯ, ОХУ-д суугаа Монгол улсын ЭСЯ, ОХУ-ын "Моя Москва" соёлын сангаас хамтран Монгол улс, ОХУ-ын хооронд найрамдлын гэрээ байгуулагдсны 100 жилийн ойг тохиолдуулан "Орос оронд хүрэх гүүр" нэртэй төслийн хүрээнд хоёр улсын нутаг дэвсгэрт зохион байгуулсан нь энэ аж. Уг аялалын дараа "Моя Москва" соёлын сангийн ерөнхийлөгч В.А Болдычева манай оронд хүрэлцэн ирж, уг аялалыг хамтран зохион байгуулсан байгууллага,  орон нутгийн спортын газрууд  болон монголын тал, тэр дундаа ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал нарт гүн талархал илэрхийлсэн байна.  Тус сан нь  "Мянганы хүн" нэртэй одонг жилд 80 гаруй хүнд гардуулан өгдөг бөгөөд энэ удаагийн "Мянганы хүн" шагналын эзнээр  ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргалыг тодорхойлжээ. Учир нь "Орос оронд хүрэх гүүр" төслийг амжилттай зохион байгуулахад хүндтэй гавъяа үзүүлсэн хэмээн дүгнэсэн ажээ.
П.Наран

0 сэтгэгдэл:

Post a Comment