2013/01/25

Төсвийн талаар номын дуу сонсов

ИНЕГ-ынхан төсвийн хууль, тогтоомжийн талаар Сангийн яамнаас мэргэжилтэн урьж, номын дуу сонсов. Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэргэжилтэн П.Оюунтуяа Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн талаар, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын бүрэн эрхэд орсон өөрчлөлт, төсвийг хэрхэн боловсруулах, ямар зарчим баримтлах, асуудал үүсэхэд хэрхэн шийдвэрлэх талаар иргэний нисэхийнхэнд мэдээлэл хийлээ.
Төсвийн тогтвортой байдлын тухай шинэ хуулиар хөрөнгө оруулалтын асуудал төсөв батлагдсаны дараа өдрөөс эхлэн хэрэгжих боломжтой болж, гүйцэтгэх хугацаа сунгагдсан, УИХ хөрөнгө оруулалт бүрийг жагсаалтаар баталдаг байсан бол одоо хөрөнгө оруулалтын хэмжээг бүхэлд нь баталж, Засгийн газар хөрөнгө оруулалт нэг бүрээр баталдаг болсон аж. Мөн төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч, төсвийн шууд захирагч зэргээр төсвийн захирагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхэд орсон өөрчлөлт, орон нутгийн төсөв батлах хугацааг хуульчилсан, улсын төсав батлах хугацаа нь 15 хоногоор урагшлуулж жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-нд баталдаг болсон талаар мэдээлэл өгсөн байна. Мөн энэ хууль нь өмнөх хуулийг бодвол заалт бүр нь тодорхой болж, хариуцлагыг улам өндөржүүлсэн хууль болсон гэдгийг онцолсон аж.
П.Наран

0 сэтгэгдэл:

Post a Comment