2013/01/02

Өнөөдөр дэлхийд: Коктейль шимдэг гуурсыг патентжуулжээ

Америкийн бизнесмен, янжуурын цаасан соруул үйлдвэрлэдэг фабрикийн эзэн Марвин Стоун  коктейль шимж уудаг  анхны гуурсыг бүтээжээ. Домог мэт ярианаас үзвэл, нэг удаа тэр  хөх тарианы сүрлээр  коктейль ууж  суухдаа,  бизнесийн байдлын тухай гүн бодолд  дарагдан сууж  байжээ. Сүрлийн зарим  утаслаг эд нь задарч,  шингэнийг ээлжит удаа сороход шүдэнд торжээ. Тэгээд тэр хуудас цаас авч,  нийт уртынх нь дагуу цаасны захыг цавуудаад,  харандаанд хуйлж, бэлэн  гуурстай болжээ.

Тийнхүү коктейль сорж  уухад хавьгүй тохиромжтой гуурс  бий болох нь тэр. Гэхдээ цаас бүр эхний хэдэн секундэд норж, хэлбэрээ алдах болсон учир, маш хурдан уухад хүрч байсан нь  үнэн.  Манилын цаасаар (цаасны найрлагад нь Манилын олсон утас орсон учир, цаас маш бөх байсан байна) хийсэн  шуудангийн марк  Стоуны нүдэнд туссанаар, удалгүй тэр  зохих шийдлийг олсон байна.  Стоун энэ цаасаар гуурс хийх болжээ.

С.Золбоо

0 сэтгэгдэл:

Post a Comment