2013/01/02

Эрлийн ажлыг зогсоожээ

Онцгой байдлын ерөнхий газраас өчигдөр шинэ оны өмнөхөн гэрээсээ гараад сураггүй болсон хоёр иргэнийг хайж байгаа  талаар мэдээлж байсан. Тодруулбал, Дорноговь аймгийн  Хатанбулаг сумын гуравдугаар багийн "Турсгын улаан" гэдэг газар өвөлжиж байгаа иргэн А /28-30 орчим настай эрэгтэй/ нь арванхоёрдугаар сарын 31-ний орой алга болсон. Түүнийг эрэн хайх ажиллагааг явуулсаны дүнд тус аймгийн Хөвсгөл сумын гуравдугаар багийн "Дэрсэн Ус" гэдэг газар өвөлжиж байсан айлаас өчигдөр эсэн мэнд олжээ. Харин Төв аймгийн Дэлгэрхаан сумын нэгдүгээр багийн "Тарган" гэдэг газар өвөлжиж байсан иргэн М /50 настай эмэгтэй/ нь 12 дугаар сарын 28-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон. Түүнийг тус сум, орон нутгийн иргэд, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид эрэн хайх ажиллагааг явуулж байсан. Гэвч түүний ар гэрийнхэний гаргасан хүсэлтийн дагуу эрэн хайх ажиллагааг өчигдөр өдрөөс зогсоосон байна.
П.Наран

0 сэтгэгдэл:

Post a Comment