2014/04/24

Чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаад өнөөдрийн хуралдаанаа өндөрлүүллээ. Харин хэлэлцсэн асуудлаа маргааш өглөөний хуралдаанаас эхэлж үргэлжлүүлэхээр болов. Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.30 цагт эхэлсэн тул хуралдааныг 17.30 цагт өндөрлүүлж байгаа аж. Гэхдээ УИХ-ын дарга гишүүдэд хандан "Хуралдааны цагийг сунгах уу, одоо шууд өндөрлөх үү" гэж асуухад олонхи нь "Хэлэлцэж байгаа асуудлаа маргааш үргэлжлүүлье" гэж санал гаргасан юм.

Онцлоход, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлэхийн өмнө Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "Өмнөх парламентын үед Сангийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Баярцогт Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлуулж байхдаа "Төсөв, санхүү гайхамшигтай сайхан болно" гэсэн. Гэтэл Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн анхны жилээсээ зөрчигдсөн. Ийм байж таарахгүй" гэсэн хатуухан үгийг Засгийн газарт хандан хаягласан юм.

Г.ДАРЬ


0 сэтгэгдэл:

Post a Comment