2014/04/24

Х.Тэмүүжинг огцруулах нь зүйтэй гэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр орой хуралдаж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын нэгдсэн чуулганы дундуур гэнэт зарлагдсан энэ хуралдаанд байнгын хорооны 19 гишүүнээс 15 нь оролцож, албан бус мэдээллээр 12 гишүүн /Р.Гончигдорж, С.Баярцогт, Х.Тэмүүжин нараас бусад нь/ Хууль зүйн сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн байна. Дашрамд сануулахад, Байнгын хорооны 19 гишүүний ес нь Ардчилсан нам, тав нь МАН, тав нь МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэлд харьяалагддаг юм байна. Байнгын хорооны шийдвэрийн талаар албан ёсны мэдээллийг маргааш хийнэ гэв.    

Хууль зүйн байнгын хорооны гишүүд:

Ардчилсан нам: 

Ш.Түвдэндорж, Р.Гончигдорж, З.Энхболд, Х.Тэмүүжин, Д.Ганбат, Р.Бурмаа,  Лу.Болд, Ж.Батзандан, С.Баярцогт

МАН:

Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Б.Чойжилсүрэн 

"Шударга ёс" эвсэл:

О.Баасанхүү, Ц.Оюунбаатар, Л.Цог, З.Баянсэлэнгэ, Д.Батцогт

Т.МАША

0 сэтгэгдэл:

Post a Comment