2014/04/17

Бодлогын хомсдолын синдром

Хэн нэгний бодож олсон
хоосон дүрийг чинь шүтээд
Хэрэггүй танихгүй бурхныг
хэдэн жилээр ч хүлээгээд…
Б.Галсансүх


Агуу удирдагчийн эрэлд

Америкийн Жорж Вашингтоны их сургууль дээр болсон олон улсын оюутнуудын нэгэн хэлэлцүүлэг дээр Монгол зэрэг өнөөгийн төв азийн орнуудын онцлогийг "identity" буюу үндэстний ижилслээ хайж буй хэмээн тодорхойлоод түүний сөрөг илрэл нь агуу удирдагчийг хүсэх хам шинж өвчин (big man syndrome ) гэж дурдаж  илээ. Энэ хам шинж нь олон жил авилгал, гэр бүл, хишиг хүртэгчдийн сүлжээгээр дамжуулан засгийн эрх  арьсан дарангуйлагчдын үйлдлийг тодорхойлдог боловч нөгөө талаар тийм дарангуйлагчдыг төрүүлж байдаг  ламжлалт нийгмийн тухай ч хамт ярьдаг ажээ. Тухайн нийгэм өөрт тулгамдсан асуудлаа шийдэх механизмаа хэн нэгэн агуу "сайн" удирдагч, хаанаар удирдуулах хэмээн итгэдэг бөгөөд нэг муу удирдагчаас илүү сайн  дирдагчыг хайх мөнхийн эрэлд гарсан ард түмнүүд гэнэ. Тиймээс төв азийн олон улстөрчид нь сонгогчдоо  атахын тулд Чингис хаан зэрэг нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн түүхэн агуу удирдагчдаас өөрийн "хууль ёсны  гарлыг тодруулдаг гэнэ Өнөөдрийн ардчилсан Монгол нь төв азийн орнууд шиг дарангуйлагчдын инкубатор  олтлоо дордчихоогүй учир америкчуудын тодорхойлолт бидний хувьд үнэмшил багатай. Гэхдээ манай нийгэм үндэстнийхээ өмнө тулгамдаж буй томоохон шийдлүүдийг шийдэх арга замаа тодорхой бодлого, төлөвлөгөө, нийтийн зөвшилцөл гэж харахаасаа "сайн удирдагч"-ыг олж түүний агуу ухаан, шударга зангаар шийднэ гэсэн  тгэл үнэмшил, хандлагаа хаяагүй л байна. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр "IC" компанийн хийсэн  анал асуулгаар сонгогчдын дийлэнх олонх буюу 67 хувь "Монголын нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг удирдагчийн хувийн нэр төр, авъяас чадвараар шийдэж болно" хэмээн итгэдэг гэж гарчээ. Энэ уламжлалт  сэтгэлгээ нь үндэсний бөхийн аварга харьцангуй өндөр санал авахад нөлөөсөн хүчин зүйлүүдийн нэг байж болох юм.

Популизмын өртөг

Улс төрийн зах зээл дээр сайн удирдагчийг хүсэн хүлээдэг, түүний эрэлт нь аль    ийгэмд байдаг боловч монгол шиг уламжлалт хандлагатай сонгогчид давамгайлдаг нийгэмд ихэнх улстөрчид  онгогдохын тулд асуудлыг шийдэх чадвараа тодорхой бодлого боловсруулж танилцуулахаасаа илүүтэй хувь  үүнийхээ хувьд хүлээн зөвшөөрөгдөхийг чухалчидаг. Уламжлалт ард түмний олонхийн шүүмжлэлгүй хүлээн  өвшөөрдөг хувь хүний онцгой чадварууд болох "нэгдэл"ийн сайн дарга, ард түмний өмчийг гэнэт аврагч, бурханы нууц номтон, тэнгэртэй харьцдаг сайн бөө, эх орныхоо төлөө зурагтаар өдөр бүр шахуу зангирдаг  үйлдвэрчний эвлэлтэн, архи тамхинд дайн зарлагч, гадаадын салхин тээрэмтэй тулалдагч  зэрэг популист улстөрийн фигурууд л төр, иргэний хөдөлгөөн, залуучуудын байгууллага, намуудад нөлөөтэй байж, хөгжлийн бодлого дээр шийдвэр гаргаж байна. Энэ бүхний үнэ цэнэ юу вэ. Бодлогын биш популист улстөрийн өртгийг хэн төлдөг вэ? Сонсоход шударга, бодоход эх оронч  эдгээр популист улстөрчдийн сайхан санаа бүхэн өөрийн гэсэн өртөгтэй. Тэр өртөгийг нь манай нийгмийн дундаж давхарга, баялаг бүтээгчид л нэмж нуруундаа үүрдэг. Чухам ийм учраас л хөгжлийн зүтгүүр байх ёстой монголын дундаж давхарга ёжилж бичихэд Б.Галсансүх найрагчын шүлэгт байдаг шиг "үхдэггүй, үрждэггүй, сайхан хүүр" болчихоод байна. Манай нийгэм пирамид хэлбэрийн бүтэцтэй буюу гурвалжингийн суурь болсон ядуу олонх, орой буюу цөөн олигархиудын дунд хавчуулагдсан давжаа дундаж давхаргатай байгаа нь дэндүү тодорхой юм.

Хувь хүний "онцгой" авъяас ур чадвараа харуулж сонгогдсон улс төрчдийн хамгийн гол аюул нь нэгэнт асуудлыг шийдэх тодорхой төлөвлөгөө, судалгаан дээр үндэслэсэн бодлого байхгүй учраас шийдвэр гаргахдаа хувь лидер өөрийнхөө хувийн төсөөлөл, итгэл үнэмшил дээр үндэслэж шийдвэр гаргаж эхэлдэг. Чухам эндээс л эхэлж бодлогын хомсдол бодитоор үүсдэг бөгөөд үндэстэн урт хугацаанд хөгжих, өрсөлдөх чадвараа алдаж өдөр тутмын аргацаасан популист шийдвэрээр цаг нөхцөөдөг. Засгийн эрх авсан намуудын хувьд ч энэ зовлонг тойрч гарч чадалгүй боломжит дөрвөн жилээ тоймтой хэдэн гол асуудлаа тодорхойлж, шийдэж чадалгүй зүг бүрт, асуудал болгонд анхаарал хандуулж хүч, хөрөнгөө тарамдуулсаар хийсэн, гавьсан ажилгүй сонгуулийн жилтэй дахин нүүр тулдаг. Энэ бол аль нэг нам улстөрийн хүчний гэхээсээ монголын зовлон юм. Одоо Шинэчлэлийн засгийн газарт зөвлөж буй Английн нэртэй лидер, улстөрч Тони Блэйр гэхэд л улс орныхоо хэмжээнд тулгамдсан таван гол асуудал дээр фокуслаж засгийн гол хүч, хөрөнгөө хаяж тодорхой  зорилтот асуудлуудыг шийдвэрлэж чадсан учраас удаа дараалан сонгогдож, ард түмнийхээ дунд нэр хүндтэй түүхэн удирдагчдын нэг болж чадсан юм. Нийгмийнхээ өмнө тулгамдсан гол асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх чадваргүй бодлогын хямралд орсон улс оронд популизм улам л хүчээ авч төрд болон улстөрийн намуудад итгэх олон нийтийн итгэл багасч хаос орчин аажмаар үүсч томорсоор л байдаг. Ялангуяа  парламентийн ардчилалд итгэх дундаж давхаргын итгэл багасч эхэлдэг төдийгүй тэдний хувьд иймэрхүү шийдвэр гаргагчид нь тус болохоосоо илүү нэрмээс дарамт болж мэдрэгддэг. Харин олон нийтийн хувьд улстөрийн намууд болон парламентийн засаглалыг "орлох" илүү сайн удирдагч, илүү шударга эх оронч нам, илүү сайн тэнгэр заяат засаглал, илүү гентэй монгол удирдагчын эрэлд гардаг. Үр дүнд нь өмнөхөөсөө ч илүү популизмаар улстөрд чихэлддэг синдром улстөрийн "үхлийн тойрог" болон эргэлдэж байна. Яг л алдарт  Маркезийн Зуун жилийн ганцаардал зохиолд гардаг шиг төрсөн болгон нь Урсула нэртэй байж дэвшилгүй  давтагдсаар мөхөж буй нийгэм шиг.

Асуудлыг шийдэхэд ямар санал байна вэ

Төлөвшсөн ардчилалтай улс орнуудад эдгээр популистуудын зан үйлээс хамгаалах хоёр гол хамгаалалт байдаг байх шиг. Эхнийх нь үндэсний хөгжлийн стратеги буюу нэгдсэн бодлого хөтөлбөрөө батлах.  Тодруулбал үндэстний давуу болон сул талаа тодорхойлоод хүрэх алсын хараагаа тогтоож, хийх ажлуудынхаа хүрээг гаргана. Энэ бол улс орны хөгжлийн библи, дэвшихийн тарни. Сонгуулиар ялж засгийн эрх авсан  улстөрийн намууд хөгжлийн стратегийг хэрхэн бодит баялаг болгох тал дээр өөр өөрийн үнэт зүйл, арга замуудыг тодорхойлж ажиллахаас биш бүгдийг нь нураагаад хуучин тоосгоор шинэ байшин барихгүй гэсэн үг. Популистуудын үйл ажиллагааг ч Үндэсний хөтөлбөрийн хүрээнд  хүрээнд хязгаарлаж чадах юм. Хармсалтай нь Монголын хувьд Үндэсний хөгжлийн цогц бодлого гэгчийг боловсруулж 2021 он хүртэл хэрэгжүүлэх зорилт тавьсан боловч тунхаг хэлбэрээс хэтрэхгүй байна. Иймд хөгжлийн хөтөлбөрийн талаар иргэний нийгмийн байгууллагууд, хувь иргэд, эрдэмтэд судлаачдыг хамт оролцуулсан үндэсний хэлэлцүүлгийг өрнүүлж хүрээгээ тогтох, асуудлаа тодорхой асуудлууд дээр фокуслах, хамгийн гол нь нийтийн зөвшилцөлд хүрч хуульчилж чадах юм бол ач холбогдолтой. Хэрвээ энэ бүхнийг одоо л амжиж хийхгүй бол улс орны эдийн засаг хүндрэх тусам популизм нэмэгдэж, гадныхныг үзэн ядах үзлээр зэвсэглэсэн нийгмийн давхаргууд нэмэгдэж аюулгүй байдалд хүртэл нөлөөлөх шинжтэй боллоо. Дараагийн нэг шийдэл нь парламентийн мэргэжлийн байнгын  хороодыг чадавхижуулахгүй бол хөгжлийн гол гацаа нь Улсын Их Хурал өөрөө болж, нийтийн асуудлыг  шийдэж чадахгүй тушсаар л байх болно. Үнэндээ авилгажсан төсөв баталж , уул уурхайн орлогыг соёлын төвтэй суманд нэмж соёлын төв барих замаар үрж тойргоо лоббидох, улс орны амин чухал хөгжлийн шийдвэрүүд ирц багатай цөөн гишүүдийн лоббигоор батлагдах, эдийн засгаа нэг улсын хараат байдал уруу дөхүүлэх зэрэг ухаалаг бус шийдвэрүүд чуулганаас гарах бүрт монголын парламент бодлогын хомсдолд орсон нь илт харагддаг. Энэ байдал нь нийгмийн хаос байдлыг улам дэвэргэж, бодитой аюул ардчилалд нүүрлээд байна. Парламент бодлогын хомсдлоос гарах гарц бол мэргэжлийн байнгын холбоодыг чадавхижуулж түүний доор судалгааны төрөлжсөн тинк танкуудыг ажиллуулснаар хувь улстөрчийн сэтгэл хөдлөл дээр биш мэдлэгт суурилсан шийдвэрүүдийг манай парламент гаргах чадавхитай болох юм. Мэдлэгт суурилсан шийдвэр, хууль тогтоомжууд гаргах чадвар бүхий мэргэжлийн байнгын хорооны хийх үндсэн нэг гол ажил нь хуулийн сурталчилгаа, соён гэгээрэл юм. Харамсалтай нь манай УИХ-ын гишүүд хууль сурталчлах 20 сая төгрөгөө тойрог уруу явах замын зардал, сэтгүүлч цалинжуулах, байнгын хороо нь гишүүдээ хууль судлах нэрээр гадаадад ээлж дараагаар зугаалуулах төдийд л ажлын үр дүн нь хэмжигдэж байна. Уг нь гишүүдийн оронд мэргэжлийн судлаачид явдаг бол үр дүн арай өөр бодлогын тодорхой жишиг, шийдлүүдийг олж ирж чадах юм.

Харин гишүүдийн хувьд бодлогын судалгаа хийх нь бүү хэл энд тэндхийн зочид буудлын тав тух, үндэстнүүдийн хоолны амт мэдэж ирэхээс хэтрэхгүй байгаа нь бодит үнэн. Эс чадвал яах вэ? Манай парламент өөрөө чадавхижиж бодлогын хомсдлоос салж чадахгүй бол популистууд чуулганы танхимд тодорч, улсын төсөв үр ашиггүй монголын хээр талаар нэг тарж, хөрөнгө оруулалт сэтгэл хөдлөлд захирагдаж, хууль тогтоомжууд бизнес эдийн засгийн нам дамжсан бүлэглэлийн лоббигоор гарсаар л байх болно. Үр дүнд нь нийгэм улам бүр аноми төрхтэй болж, хууль тогтоомжуудыг иргэд хэрэгсэхээ больж, иргэдийн олонх нь дараагийн "Чингис хаан"-ы эрэлд шинээр мордох болно. Парламент мэдлэг дээр суурилсан шийдвэр гаргах чадвартай болвол ямар үр дүн гарах вэ? Монголын парламент хөгжлийн тодорхой уламжилсан төлөвлөгөөтэй ажиллаж, хууль тогтоомжууд улам нарийсч, шинэчлэгдэж, гишүүд нам, тойрог, нутаг нугийн гэхээсээ нийт үндэсний эрх ашгийг харж бодлого тодорхойлох, мэдлэгт итгэдэг болж, иргэд өөрт ашигтайг мэдсэн учраас хуулийг дээдэлдэг болно. Ингэж чадвал ерөнхийлөгчийн дэвшүүлээд буй Ухаалаг төрийг буй болгох нэг арга зам ч юм билүү.

О.ЧУЛУУНБИЛЭГ


0 сэтгэгдэл:

Post a Comment