2014/04/24

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы хуралдаан 09.00 цагт хуралдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.

Мөн Хохиролыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, НӨАТ-ын албан татвараас чөлөөлөх тухай, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг соёрхон батлах, Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай төслүүдийг тус тус хэлэлцэх юм байна.

Ш.ОЧ


0 сэтгэгдэл:

Post a Comment