2014/04/18

МҮАН Ерөнхийлөгчийг хуулиа татаж авахыг хүсэв

УИХ-ын өчигдрийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан МҮАН-ын зүгээс өөрсдийн байр сууриа илэрхийлсэн мэдэгдэл гаргажээ.

Энэхүү мэдэгдэлд, Засгийн газрын тухай хуульд тусгаснаар, Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн нэгэн зэрэг байж болох тухай асуудлыг Үндсэн хуулийн заалтад нийцүүлэх үүднээс Засгийн газрын гишүүдийн 30, 50 хүртэл хувийг УИХ-ын гишүүдээс байж болох тухай санал оруулсныг МҮАН дэмжиж байсан ч эргүүлэн татсан. Санал хураалтын үр дүн нь Засгийн газрын гишүүдээс зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байж болох тухай байдлыг бий болгосон нь туйлшрал гэж МҮАН үзэж байна. Тиймээс нөхцөл байдалд дүгнэлт хийн,  Монгол Улсын Ерөнхийлөгчид төслөө эргүүлэн татаж авахыг санал болгож байна гэжээ.

Ш.ОЧ


0 сэтгэгдэл:

Post a Comment