2014/04/24

Бөмбөгтэй чуулган

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр их содон эхлэв. Монголын Хөлбөмбөгийн холбооноос гишүүдэд энэ зун болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бөмбөгөөр гэнэтийн бэлэг барьжээ. Ази тивийн орнуудын хөлбөмбөгийн клубүүдийн дунд зохион байгуулдаг Азийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолт удахгүй болно. Хэсгийн тоглолтод Монголын "Эрчим" баг улсаа төлөөлж оролцох юм. 

УИХ-ын гишүүдэд Монголын хөлбөмбөгийн холбоо мөн дээрх тоглолтыг үзэх тасалбараар бэлэг барьж, хөлбөмбөгийн тэмцээнд Монголын багаа дэмжихийг уриалсан юм.

Ш.ОЧ


0 сэтгэгдэл:

Post a Comment