2014/04/18

Боомтын нэгдсэн захиргааны даргаар Л.Гүндалай томилогджээ

Боомтын нэгдсэн захиргааг УИХ-ын гишүүн Л.Гүндалай удирдахаар болсон байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгээр ахлуулсан Боомтын үндсэн зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж, Боомтын нэгдсэн захиргааны даргаар Л.Гүндалайг томилох шийдвэр гаргажээ.

Боомтын үндэсний зөвлөл нь Боомтын нэгдсэн захиргааны удирдлагыг сонгох эрхтэй юм байна. 

Ш.ОЧ


0 сэтгэгдэл:

Post a Comment