2014/08/20

МАН “Эзэн-100”-г дүгнэх хугацаагаа хойшлуулжээ

Эдийн засгийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар "Эзэн-100" хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд 100 хоног нь энэ сарын 18-нд дууссан юм.

Үүнтэй холбоотойгоор МАН "Эзэн-100" хөтөлбөрт дүгнэлт хийснээ танилцуулах байсан боловч хугацаагаа энэ сарын 27-ныг хүртэл хойшлуулжээ. Айлчлал тулсан үед дээрх хөтөлбөрийн талаар дүгнэлтээ танилцуулах нь зохимжгүй хэмээн үзсэн бололтой.  

МАН-ын зүгээс "Эзэн-100" хөтөлбөрийг "Ард-100"-гаар хянаж, ажиллах болно гэдгийг өмнө нь мэдэгдэж байсан юм.

Г.НАРАН

 

0 сэтгэгдэл:

Post a Comment