2014/08/19

Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болно

Засгийн газрын ээлжит хуралдааныг өнөөдөр 14.00 цагаас хийхээр болжээ. Уг хуралдаанаар хоёр ч нууц асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Түүнийг Гадаад хэргийн сайд Л.Болд оруулах аж. Мөн Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалын тухай Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оруулах юм байна. Энэ мэтчлэн хэд, хэдэн анхаарал татах асуудал өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэгдэхээр төлөвлөгджээ. Хэлэлцэх асуудлын дарааллыг дараах хүснэгтээс сонирхоно уу.

Г.ДАРЬ

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.     

БНСУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын тухай

Л.БОЛД

2.     

Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалын тухай

С.ЭРДЭНЭ

3.     

Зарим сумдыг эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгох тухай

М.СОНОМПИЛ

4.     

Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-д нэмэлт оруулах тухай

Н.БАТБАЯР

5.     

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд худалдаа, эдийн засгийн чиглэлээр байгуулах баримт бичгийн төслүүдийн тухай

Н.БАТБАЯР

6.     

Нууц асуудал*

Л.БОЛД

7.     

Нууц асуудал*

Л.БОЛД

Д.БАТ-ЭРДЭНЭ

8.     

Бусад асуудал *

Н.АЛТАНХУЯГ

 

Танилцуулах асуудал

9.     

Засгийн газрын үйл ажиллагааны 7 дугаар сарын хураангуй мэдээлэл

Ч.САЙХАНБИЛЭГ

10. 

Канад Улсын Гадаад хэргийн сайдын айлчлалын дүнгийн тухай

Л.БОЛД

11. 

ОХУ-ын Байгалийн  нөөц, экологийн сайдын айлчлалын дүнгийн тухай

Л.БОЛД

12. 

Концессоор хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн тухай*

Н.БАТБАЯР

 

0 сэтгэгдэл:

Post a Comment