2014/09/01

МҮДН-ынхан хуралдана

Ардчилсан нам доторх МҮДН фракцынхан энэ сарын 8-нд Онон голын хөвөөнөө хуралдахаар болжээ. "Улстөрийн цугларалт" хэмээн нэрлэсэн энэ удаагийн хуралдаанаар тус фракцынхан улстөрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ гэх мэдээлэл байна. МҮДН фракцийг УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан удирддаг бол гишүүдийнх нь бүрэлдэхүүнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ нар багтдаг юм.

Тус фракцийг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал удирддаг байсан ч 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа өөрчлөлт оруулснаар сайд Ц.Баярсайхан тэргүүлэх болсон билээ.

Г.НАРАН

 

0 сэтгэгдэл:

Post a Comment