2014/09/17

Засгийн газрын хуралдааныг маргааш хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдааныг маргааш 10.00 цагт хийхээр болжээ. Нийт 26 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. Үүнд Монгол, Хятадын Засгийн газар хоорондын проткол батлах тухай, Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээр, проткол батлах тухай асуудал багтжээ. Эдгээр асуудлыг Гадаад харилцааны сайд Л.Болд оруулах аж. Мөн томилгоотой холбоотой асуудал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэх нь. Энэ нь АСЕАН-ы дэргэд суух Байнгын төлөөлөгч томилох тухай юм.

Анхаарал татсан бас нэг асуудал нь Улаанбаатар төмөр замын хоёр дахь шугам барих техник эдийн засгийн үндэслэлийн тухай асуудлыг Зам тээврийн сайд А.Гансүх хэлэлцүүлэх бол, Казино, төлбөрт таавар, мөрийтэй болон бооцоот тоглоомын тухай хуулийн төслийг сайд Ц.Оюунгэрэл оруулахаар төлөвлөжээ. Хэлэлцэх хийгээд танилцуулах асуудлын дарааллыг дараах хүснэгтээс тодруулж харна уу.

Г.НАРАН

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.     

Монгол, Хятадын Засгийн газар хоорондын протокол батлах тухай

Л.БОЛД

2.     

Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээр, протокол батлах тухай

Л.БОЛД

3.     

АСЕАН-ы дэргэд суух Байнгын төлөөлөгч томилох тухай

Л.БОЛД

4.     

Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай

Л.БОЛД

5.     

Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай

Л.БОЛД

6.     

БНХАУ-ын даргын айлчлалын дүнгийн тухай*

Л.БОЛД

7.     

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай*

Л.БОЛД

8.     

НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн тайлангийн тухай

Ч.САЙХАНБИЛЭГ

9.     

Улаанбаатар төмөр замын хоёр дахь шугам барих техник, эдийн засгийн үндэслэлийн тухай*

А.ГАНСҮХ

10. 

Хог хаягдлын менежементийг сайжруулах үндэсний хөтөлбөр батлах тухай

С.ОЮУН

11. 

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Х.ТЭМҮҮЖИН

12. 

Засгийн газрын тогтоол хүчингүй болгох тухай

Ч.УЛААН

13. 

Аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай

Ц.БАЯРСАЙХАН

14. 

Хэлэлцээр батлах тухай

Д.БАТ-ЭРДЭНЭ

15. 

Хэлэлцээрт гарын үсэг зурах тухай

Д.БАТ-ЭРДЭНЭ

16. 

Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам шинэчлэн батлах тухай

Л.ГАНТӨМӨР

17. 

Казино, төлбөрт таавар, мөрийтэй болон бооцоот тоглоомын тухай хуулийн төслийн тухай

Ц.ОЮУНГЭРЭЛ

18. 

Хөгжмийн том хэлбэрийн болон дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам шинэчлэн батлах тухай

Ц.ОЮУНГЭРЭЛ

19. 

Улс, орон нутгийн музейн сан хөмрөгийн улсын тооллогын дүнгийн тухай

Ц.ОЮУНГЭРЭЛ

20. 

Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоох, шатахууны нөөцийн талаар авах арга хэмжээний тухай

Д.ГАНХУЯГ

21. 

Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийн тухай

Д.ГАНХУЯГ

22. 

"Нийгэм хангамжийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНКазУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг цуцлах тухай

С.ЭРДЭНЭ

23. 

Гаалийн тарифын зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

Н.БАТБАЯР

24. 

"Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-д нэмэлт оруулах тухай

Н.БАТБАЯР

25. 

Өвөлжилтийн бэлтгэл хангахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай

М.СОНОМПИЛ

26. 

Бусад асуудал *

Н.АЛТАНХУЯГ

Танилцуулах асуудал

27. 

Монгол Улсын Ерөнхийлөгч ШХАБ-ын хуралдаанд оролцсон дүнгийн тухай*

Л.БОЛД

28. 

Гурван талын дээд хэмжээний уулзалтын тухай*

Л.БОЛД

29. 

Монгол Улсын 2014 оны нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийн хэрэгжилт*

Ч.САЙХАНБИЛЭГ

30. 

Засгийн газрын үйл ажиллагааны 8 дугаар сарын хураангуй мэдээлэл

Ч.САЙХАНБИЛЭГ

31. 

Эдийн засгийн хөгжлийн сайдын гадаад томилолтын тухай

Ч.САЙХАНБИЛЭГ

32. 

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын тухай

Ч.САЙХАНБИЛЭГ

33. 

Сангийн сайдын гадаад томилолтын дүнгийн тухай

 

0 сэтгэгдэл:

Post a Comment