2014/09/16

Ажаа гэгээнийг “Алтан гадас” одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ажаа гэгээнийг "Алтан гадас" одонгоор шагналаа. Шагналыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд гардуулан өгсөн юм.

Ажаа гэгээн шагналаа гардсаныхаа дараа "Өнөөдрийн билэгт сайн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр шагнал гардуулсанд маш их баярлаж байна. Би Монголд цусны хавдараар өвчилсөн хүүхдүүдэд зориулж эмнэлэг барьсан. Энэ нь ганц миний хийсэн ажил  биш, олон нийт ард түмний буян. Миний гараар дамжиж бүтээгдсэн юм. Тэгэхээр энэ шагнал олон нийтийн төлөө авч байгаа шагнал гэж бодож байна" хэмээв.

Ажаа гэгээний санаачлага, хандивын дүнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэд монгол хүүхдүүдэд зориулсан "Цусны эмгэг, хорт хавдрын оношлогоо эмчилгээний төв баригдаж, саяхан ашиглалтад хүлээлгэн өгсөн юм. Түүний энэхүү буянт үйлсийг Монголын төр үнэлж, "Алтан гадас" одонг хүртээлээ.

Г.НАРАН

 

0 сэтгэгдэл:

Post a Comment