2014/09/02

ОХУ харилцан визгүй зорчих хэлэлцээнд ач холбогдол өгч байна

 Айлчлалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл уншихыг хүсвэл ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛД цэсэнд ЭНД ДАРЖ нэвтэрнэ үү.

 

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины Монголд хийх айлчлалын үеэр 13 гэрээ хэлэлцээнд гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Энэ талаар Кремлийн төлөөлөгч Юрий Ушаковын мэдэгдсэн байна. Хоёр тал өнөөдөр гарын үсэг зурах 13 гэрээ, хэлэлцээрт:

-Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих асуудал,

-Амур мөрний нөөц  хил орчмын тусгай хамгаалалтын газар байгуулах хэлэлцээ,

-Монгол улсад цэрэг техникийн буцалтгүй тусламж  үзүүлэх,

-Хоёр улсын Хууль зүйн яамдын хамтын ажиллагааны гэрээ,

-Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийг шинэчлэх тухай Зам тээврийн яамтай байгуулах стратегийн хамтын ажиллагааны гэрээ,

-Худалдаа, хамтын ажиллагааны хамтын ажиллагааны санамж бичиг,

-ОХУ-ын Аерофлот болон Монгол улсын МИАТ компанийн хоорондох хамтын ажиллагааны санамж бичиг,

-ОХУ-ын Роснефт компани болон Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам хооронд монгол оюутнуудыг Роснефтийн институтэд мэргэжил дээшлүүлэхээр сургах гэрээ багтаж байна.

Кремлийн төлөөлөгч Юрий Ушаков мөн талууд харилцан визгүй зорчих  тухай хэлэлцээнд онцгой ач холбогдол өгч байгааг дурдаад 1994 онд Монголын талын хүсэлтээр цуцлагдсан энэ гэрээг дахин сэргээх болсон нь харилцан ашигтай бизнесийг хөгжүүлэх, соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц болно" гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: ИТАР ТАСС

Орчуулсан Н.Энх

0 сэтгэгдэл:

Post a Comment