2014/09/02

Айлчлалын бүрэлдэхүүнд бизнесийн томчууд багтжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад ажлын айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатарын цагаар 13.00 цагт Монголд хүрэлцэн ирнэ. 

Оросын хэвлэл мэдээллийн эх сурвалжуудын мэдээлснээр ОХУ-ын ерөнхийлөгчийг дагалдан тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхий сайдын орлогч Трутнев, Эрчим хүчний сайд Александр Новбак, Алс дорнодын хөгжлийн сайд Александр Галушка, төрийн өмчийн РЖД буюу "Оросын төмөр зам" нийгэмлэгийн ерөнхийлөгч Владимир Якунин болон бизнесийн салбарыг төлөөлж Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал Кирилл Дмитриев, "Роснефть" компанийн тэргүүн Игорь Сечин, хөнгөн цагаан үйлдвэрлэлийн "Русал" компанийн тэргүүн Олег Дерипаска нарын хүмүүс багтжээ.

В.Путины Монгол дахь айлчлалын хөтөлбөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Монголд ажлын айлчлал хийж буй В.Путины  ажлын айлчлалын хөтөлбөрийг танилцуулж байна.

/Улаанбаатарын цагаар/

13.00 цагт  Тусгай үүргийн онгоцоор Улаанбаатарт газардана.

13.30 цагт ОХУ-ын  ерөнхийлөгч В.Путиныг албан ёсоор угтах ёслол болно.

13.43  цагт Төрийн тэргүүн нар дурсгалын зураг татуулна.

13.45 цагт  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар  ганцаарчилсан уулзалт хийнэ.

14.20 цагт  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар  албан ёсны хэлэлцээ хийнэ.

15.20 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Монгол, Оросын харилцаа хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно.

15.35 цагт Хоёр улсын Ерөнхийлөгчид хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийнэ.

16.00 цагт Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойд зориулж ахмад дайчидтай зоог барина.

17.15 цагт  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Г.К Жуковын хөшөөнд цэцэг өргөнө.

18.00 цагт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин "Чингис" хаан олон улсын нисэх буудлаас онцгой үүргийн нислэгээр нутаг буцна.

 

0 сэтгэгдэл:

Post a Comment