2014/10/23

А.Бакей: Гишүүний эрхэд халдаж байна

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд авах зарим арга хэмжээний тухай  тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Тогтоолын төслийг батлахтай зэрэгцэн гишүүдийн дугаараас иргэдийн утсанд

"1.Хятад царигаар хилээ сэтлүүлж, 2.Хятад банкаар барьцаалуулж, 3. гадныханд газраа 100 жилээр өмчлүүлэх асуудалд та саналаа өгнө үү" гэсэн мессеж ирсэн юм. Гишүүдийн зүгээс ийм мессеж явуулаагүй гэдгээ хэлж байгаа. Энэ  талаар УИХ-ын гишүүн Бакейгаас тодрууллаа.

- Иргэдийн утсанд  гишүүдийн дугаараас мессеж ирсэн байна. Таны  дугаараас бас мессеж иржээ. Та өөрөө ийм мессеж явуулсан  юмуу?

-Над руу өчигдөр шөнөөс эхлэн тасралтгүй сонгогчид утасдлаа. Төмөр замын асуудлаар хэн миний өмнөөс мессеж тараагаад байгаа юм бэ. Миний дугаараас сонгогчид руу мессеж очсон байх юм. Хууль тогтоох УИХ-ын гишүүний бүрэн эрхэд ингэж хандаж болох уу. Бид ямар нийгэмд амьдарч байна вэ.

-Та Мобиком корпароцид гомдол гаргасан уу?

-Гаргасан. Одоогоор хэн ийм  зохион байгуулалттай ажил хийснийг эцэслэн тогтоогоогүй байна.

УИХ-ын дарга З.Энхболд Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсанд гишүүдийн өмнөөс мессеж явуулсан асуудлыг шалгуулахаар арга хэмжээ авах үүрэг өгсөн байна. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар гар утас, мессежтэй холбоотой асуудлыг тус Байнгын хороо анхааралдаа авч Тусгай хяналтын дэд хороогоор шалгуулна гэлээ.

С.ОТГОН

 

0 сэтгэгдэл:

Post a Comment