2014/10/24

Нууц гэрээ гэгчийг МАН хуурамчаар үйлджээ

АН, МАХН хооронд өнгөрсөн долоо хоногт байгуулсан Хамтын ажиллагааны гэрээ хэл ам дагуулахтай зэрэгцээд  нууц гэрээ буюу гэрээний хавсралт гэгч зүйл гарч ирсэн билээ. АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Нууц гэрээ байгуулсан зүйл байхгүй. Үүнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна" гэж үүний дараа мэдэгдээд байв . Тэгвэл уг нууц гэрээ гэгчийг МАН-аас хуурамчаар үйлдэж, олон нийтэд цацсан болох нь тогтоогдсон талаар Тагнуулын ерөнхий Газраас өнөөдөр мэдээллээ.

Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Буяндалай өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр "АН, МАХН-ын байгуулсан нууц гэрээ"-г шалгаж, хуурамчаар үйлдэн, олон нийтэд тараасан болохыг баталгаажуулсан. Уг хэргийг МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Н.Дэмбэрэл болон бусад нэр бүхий хүмүүс хуурамчаар үйлдсэн болохыг тагнуулын байгууллага тогтоож, шалгаж  эхэлсэн байгаа" гэлээ.

Харин энэ асуудлаар МАН-аас Төрийн ордонд 16.00 цагаас мэдээлэл хийхээр зарлаад байна.

У.БОЛОР С.ОТГОН

 

0 сэтгэгдэл:

Post a Comment