2014/10/24

Монгол мал хөтөлбөрийг танилцууллаа

Чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан "Монгол мал" хөтөлбөрийг батлах тухай Улсын Их Хурлын 2010 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар асуулгын хариуг сонсож байна.

"Монгол Мал" үндэсний хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийн биелэлтийн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж танилцуулж "..Улсын хэмжээн 330 сумын ЗДТГ-т Мал эмнэлэг үржлийн тасгийг 2010 онд байгуулж тэнд ажиллах мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулж томилов. Хөтөлбөр батлагдаж байхад мал эмнэлэг үржлийн ажил үйлчилгээ эрхлэдэг хувийн хэвшлийн 751 нэгж ажиллаж байсан бол 2013 оны байдлаар 891 бол 18,6 хувиар нэмэгдэн үйл ажиллагаа явуулж байна.

..14 аймагт үржил биотехнологийн салбарыг шинээр байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Малын удмын сангийн үндэсний төвийн генийн санд 2013 оны байдлаар 23,0 мянган тун үр хадгалагдаж байна...Малын тоо жил дараалан өсч 2013 оны эцсийн байдлаар 45,1 сая мал тоологдсоны дото тэмээ 0,7, адуу 5,8, үхэр 6,4, хонь 44,5, ямаа 42,6 хувийг тус тус эзэлж байна. Нэгжээс авах ашиг шимийн хэмжээ харьцангуй тогтвортой байна. ..Монгол улсын үхэр, тэмээн сүргийн 98,8 хувь, бог малын 99,7 хувь нь бруцеллёц өвчнөөс, адууны 99,7 хувь нь ям болон халдварт өвчнөөс эрүүлжсэн байна.

Аймаг сум бүрт өвс, тэжээлийн нөөцийн сан бүрдүүлж 151 суманд тэжээлийн цехтэй боллоо. ..Дэлхийн банкны санхүүжилтээр 2005 оноос хэрэгжиж эхэлсэн "Малын индексжүүлсэн даатгал төсөлд бүх аймаг нийслэлийг хамруулж зөвхөн 2014 онд 870 өрхөд 40,5 сая төгрөгийн нөхөн олговор олгоод байна... " хэмээн тайлагнасан юм.

Асуулгатай холбоотойгоор гишүүн Х.Болорчулуун "2010 онд Монголмал хөтөлбөрийг УИХ-аас тогтоол болгон гаргасан. Үүний үр дүнд малыг ээмэгжүүлсэн явдал гэж боддог. Энэ нь системтэйгээр мал сүргийг өсгөх чухал ач холбогдолтой. Гэвч энд завхрал гарсан. Бод малыг л ээмэгжүүлдэг болохоос биш богийг ээмэгжүүлсэн явдал. Богино настай малыг ээмэгжүүлдэггүй туршлага олон улсад бий. Хэрэв дараа жил ээмэгжүүлэхэд мөнгө зарцуулах гэж байгаа бол богийг болих хэрэгтэй" гэх саналыг гаргасан бөгөөд гишүүдээс "Мах экспортлоно л гээд байдаг. Гадаадын бизнесмэнүүд үүнийг нь сонирхоод ороод ирдэг. Гэтэл яг яаж экспорлох нь тодорхойгүй. Үүнийг тодорхой болгох хэрэгтэй"  "Залуу малчдыг төрүүлэх талаар улсын малчдыг сургасан зүйл байна" "малын өвчлөлөөс ангижрах хэрэгтэй. Гадаад улс оронд зарим аймгуудад нь өвчин гарсан ч өөр бусад бүсүүдэд өвчлөл гараагүй, найдвартай хэмээн ангилж, тусгаарлаад ил зарладаг. Ийм байдлаар зохицуулалт хийх шаардлагатай" гэх зэрэг санал хэлцгээсэн юм.

Тус яамнаас эдгээр шүүмжлэлтэй холбоотой бодлого хэрэгжүүлж буйгаа тайлбарлаж байсан бөгөөд үүнээс тодотговол шүлхийтэй тэмцэх стратегиэс татгалзаж, аргагүйдэж үхэж буй малыг нь устгаад, малыг вакцинжуулж, эрүүлжүүлэхээр болж байгаа аж.  

Б.ЭНХ

0 сэтгэгдэл:

Post a Comment