2014/10/21

ЕС-ыг огцруулах асуудлыг маргааш хэлэлцэнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар маргааш Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна. Хуульд зааснаар УИХ эл асуудлыг 14 хоногт багтаан шийдвэрлэх ёстой. Тодруулж хэлбэл, огцруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн өдрөөс хойш долоо хоногт багтаан холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Үүний дараа мөн долоо хоногт багтаан УИХ асуудлыг хэлэлцэж эцсийн шийдвэр гаргах юм. Гэхдээ Байнгын хороо, УИХ-ын чуулганаар дээрх асуудлыг хэлэлцэх шатанд аль нэг намын бүлгээс завсарлага авбал асуудал хойшлогдож болзошгүй.

Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төслийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд санаачлан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын дэд дарга Л.Цог нар дэмжсэн юм. Нийт 28 гишүүн огцруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, гарын үсэг зурсан юм. 

Г.НАРАН 

0 сэтгэгдэл:

Post a Comment