2014/10/30

АН-ын бүлгийн хурал маргааш үргэлжилнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай буюу төсвийн зарим эрх мэдэл, зарцуулалтыг орон нутагт шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Чуулган хуралдахаас өмнө Ардчилсан намын бүлгийнхэн хаалттай хуралдаж, цаг үеийн чухал асуудлаар байр сууриа нэгтгэж байсан билээ.

 Үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдааныг эхлүүлсэн болохоор АН-ын бүлгийн хурал түр завсарлаж, чуулганы дараа үргэлжлүүлэхээр товлосон. Гэвч дөнгөж сая АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Цаг нэгэнт оройтсон тул УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдааныг хойшлууллаа. Хуралдаан маргааш үргэлжилнэ" хэмээн мэдэгдлээ.

Д.Цэц

0 сэтгэгдэл:

Post a Comment