2014/10/30

Байнгын хороогоор Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэнэ

Өнгөрсөн лхагва гаригт хуралдах хуваарьтай байсан Байнгын хороодын хуралдаан хоёр өдөр хойшлоод байна. Ерөнхий сайдыг огцруулах, Засгийн газрын гишүүдийг томилох гэсэн чухал хоёр асуудал хэлэлцэх ёстой Байнгын хороодын хуралдаан өнөөдөр товлогджээ. Одоо Төрийн байгуулалтын  байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж байгаа бол  Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд болон Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйл заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн байдлын тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцэнэ.

Байнгын хороодын хуралдааны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах юм байна. Чуулганы хуралдаанаар  Ерөнхий сайдыг огцруулах асуудал,  2015 оны төсвийн төсөлтэй дагалдан орж ирж буй хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах  тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

С.ОТГОН

 

 

0 сэтгэгдэл:

Post a Comment