2014/11/21

Гэр бүлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байгаа юм.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнийн тодотгосноор нийгмийн шинэ харилцаанууд бий болж, хамтран амьдрах хэлбэр түгээмэл болсон, гэр бүлийн хүчирхийлэл урьд байгаагүй хэлбэрээр үйлдэгддэг болсон, хүүхдийн эрх онц ноцтой зөрчигдөх болсон зэрэг нь Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэх үндэслэл болжээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ "Гэр бүлийн тухай хуульд хамтран амьдрагчийг томъёолох нь хэр зохистой вэ. Гэр бүлийн нандин чанар байхгүй болж байгаа энэ үед хамтран амьдарч л байсан гэдэг хариуцлагагүй зүйл рүү орчих вий. Хуулиар зохицуулах шаардлага бий боловч эргэлзэж байна. Гэр бүлийн хууль нь гэр бүл бат бэх байх, гэр бүлийн хөгжлийн асуудлыг хуулиар зохицуулахад илүү хандуулах ёстой байсан юм биш үү" хэмээн асуудал хөндлөө. Үүнд сайд С.Эрдэнэ "Эцэг, эхийн үндсэн болох үүргээ биелүүлэх асуудал зохицуулалтгүй үлдэх гээд байгаа учраас асуудлыг оруулсан. Хамтран амьдрах хэлбэрийг эрх зүйн хувьд зөв зохицуулалт хийж өгөхөөс аргагүй байна" гэж хариуллаа.

Г.НАРАН

 

0 сэтгэгдэл:

Post a Comment