2014/11/27

“Хариуцлагыг чангатгах хэрэгтэй”

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Гишүүд үндсэндээ байгаа нөхцөл байдалтайгаа уялдаж хэлэлцэх нь зүйтэй гэх байр сууриа илэрхийлж буй бөгөөд хяналт хариуцлагыг чангатгаж, тодорхой болгох нь зүйтэй хэмээж байна.

Тухайлбал, гишүүн Ж.Батзандан "Найруулгын шинжтэй байж болох санал хэлье. Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлагад галын аюулгүй байдлын стандарт хангасан гэдгийг тодорхой болгох. Хүүхдэд нойрсуулах болон тайвшруулах эм бэлдмэл өгөхийг хориглоно гэдгийг эмчийн зөвшөөрөлгүйгээр гэж тодотгомоор байна. Хууль батлагдсаны дараагаар борооны дараах мөөг шиг олноор хүүхэд харах үйлчилгээний газрууд бий болно. Иймд эхлээд туршилтын хугацаа баймаар байна. Хариуцлагын заалтыг тодотгож захиргааны хариуцлага хүлээлгэхээргүй бол эрүүгийн хариуцлага хүлээхээр заах хэрэгтэй" гэсэн бол гишүүн О.Хүрэлбаатар "Би гэртээ 10 хүүхэд гарлаа гээд дутуу хүүхэд харах, мөнгө завших явдал гарвал яах вэ. Энэ мэтээр мөнгө завших сэдлүүд үүсэх боломж бий. Яаж хяналт нь тавих нь эргэлзээтэй байна. Угтаа бол боловсролын тогтолцоог иж бүрнээр нь авч үзэх хэрэгэтй. Цэцэрлэг яслийн нэгдсэн тогтолцоог өргөжүүлэх ёстой байтал албан бус хэлбэрийг дэмжих нь зүйтэй юу. Хувийн цэцэрлэг, яслийг дэмжих бодлого илүү хэрэгтэй. Олон хүүхэд цэцэрлэгт хамрагдах нөхцөл шаардлага бий гэдгийг хүлээж байна. Гол нь хариуцлагыг тодотгох хэрэгтэй" гэсэн юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Б.ЭНХ

 

0 сэтгэгдэл:

Post a Comment