2014/11/21

Нэр дэвшигчид өнөөдөр дүнгээ сонсоно

Тэдний гэрийн даалгавар их онцлогтой, бас өргөн хүрээнд ажиллаж боломжтой. Тодруулбал манлайлагч залуус  аль нэг сонгуулийн шатанд нэр дэвшигчдийн байр суурьнаас өөрийгөө ард иргэдэд ойлгуулах илтгэл бэлдэж ирсэн. Шинэ санаа, санаачилгадаа шийдэл агуулсан илтгэлүүдийг мэргэжлийн экспертүүд текст, илтгэх ур чадвар, агуулга, найруулга, шинэлэг санаа гэсэн таван үзүүлэлтээр дүгнэж үнэлгээ өгч байна. Энэ бол "Улс төрд шинэ манлайлагч" зорилтот ТВ төслийн III шатны А хэсгийн шүүгчдийн шалгаруулалт.  Шүүгчдийн бүрэлдэхүүнд улс төр, нийгэм судлаач, эрдэм багш нар, найруулагч, нийтлэлч гээд салбар бүрийн төлөөлөл ажиллаж байна.  Хурц шүүмжлэл хүлээсэн нийтлэг сэдвүүд, эрхэм шүүгчдийн уулга алдуулсан шинэ содон даацтай шийдлүүд бүхий шалгаруулалт ид халуухан өрнөж байна. Манлайлагч залуус сонгуулийн тактиктийг хэрхэн боловсруулсаныг эрдэмтэн судлаач шүүгчид хэрхэн үнэлснээс хамаарч хамгийн бага оноо авсан 12 залуу төслөөс өнөөдөр хасагдана.  

Г.НАРАН

 

0 сэтгэгдэл:

Post a Comment