2014/11/27

Д.Ганхуяг “Шонхор” фракцийг тэргүүлнэ

УИХ-ын дарга З.Энхболд  намын даргынхаа тамгыг гардсаны дараа "Шонхор" фракциас гарч байгаагаа албан ёсоор мэдэгдэн, фракцийнхныгаа хүлээн авч энэ талаараа хэлсэн билээ.

Тэгвэл түүний оронд "Шонхор"-ыг хэн толгойлох вэ гэдэг яриа АН-ын дунд өрнөөд байсан. Эх сурвалжаас авсан мэдээгээр УИХ-ын гишүүн,  Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг "Шонхор"-ыг толгойлохоор болсон байна. Тус фракцид УИХ-аас С.Одонтуяа, Д.Ганбат, Ж.Батзандан, Г.Баярсайхан, С.Эрдэнэ нар харьяалагддаг юм. "Шонхор"-ынхоны  урвалтаас болж Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсон гэх хардлага хамгийн сүүлд энэ бүлэглэлийг дайраад байгаа билээ.

 О.САР

0 сэтгэгдэл:

Post a Comment