2015/01/23

Чуулганыг цаг сунган хуралдуулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр цаг сунган хуралдуулахаар болжээ. Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж дуусган, хуулийг батлахтай холбоотойгоор УИХ дээрх чиглэл барьж буй аж. Үүнийхээ бэлтгэл болгож, хоолоо ч захиалжээ.

Яг одоо  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлэгдсэн Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Инновацийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Орон сууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.

Дээрх хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийхийн өмнө УИХ түр хугацаанд хуралдаанаа завсарлуулж, энэ хооронд холбогдох байнгын хороод хуралдаж, дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

0 сэтгэгдэл:

Post a Comment