2015/03/04

ХОМ өгөгчдийн тоог 20 мянгаар хасчээ

Хууль зүйн байнгын хороо эрх хэмжээнийхээ хүрээнд хөрөнгө орлогын мэдүүлэг өгөгчдийн тоог 20 мянгаар бууруулжээ. Учир нь шаардлагагүй туслах, зөвлөх зэрэг албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзсэн байна. Өнгөрсөн хугацаанд 58 мянган албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг байсан юм. Хэдийгээр хөрөнгө орлогын мэдүүлэг өгөгчдийн тоо буурсан ч Авлигын эсрэг хуульд өөрчлөлт ороогүй байна. Цаашдаа мэдүүлэг өгөх үүрэгтэй 38 мянган албан тушаалтныг дахин багасгах боломжтой гэж Хуульзүйн байнгын хороо үзжээ.

С.ОТГОН

 

0 сэтгэгдэл:

Post a Comment