2015/03/04

Г.Уянга С.Баярцогтоос “даагаа нэхнэ”

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг сар шинийн өмнө Г.Уянга нарын таван гишүүн тавьсан. Уг асуудлыг битүүний өдөр УИХ хэлэлцээд С.Баярцогтыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн юм. Харин Г.Уянга нарын гишүүд өнөөдөр мэдээлэл хийхдээ гадны компаниас зөвлөгөө авах нэрийдлээр 17 тэрбум төгрөг улсын төсөвт суулгасан, гарын үсэг зурсан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг дахин тавина гэж мэдэгдлээ. Учир нь дээрх асуудлыг битүүний өдөр Үндэсний бөхийн тавын даваа эхэлчихсэн байх үед асуудал тавьсан гишүүдийг эзгүйд хэлэлцсэн учраас тогтоолын төслөө дахин өргөн барихаар болжээ.

Мөн их хэмжээний татвараас зугтсан, Монголын хуулийг зөрчсөн АНУ-ын иргэн Жастин Капла нарыг уучилж болсон юм бол Монгол төрийн дархлаа болж явсан, байгаль орчны төлөө тэмцэгч, улсад нэг ч төгрөгийн хохирол учруулаагүй хэрнээ хорих ялаар шийтгүүлс эн Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаярт уучлал үзүүлэх ёстой гэж үзэж байгаа аж. Ц.Мөнхбаярт уучлал үзүүлэх хүсэлтийг Ерөнхийлөгчид албан ёсоор өгөхөөр болсноо энэ үеэр дуулгалаа.

С.ОТГОН

 

0 сэтгэгдэл:

Post a Comment