2015/03/05

С.Оюун Ж.Керкпатрикийн нэрэмжит шагнал хүртлээ

Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Дэлхийн эмэгтэйчүүдийн холбооноос УИХ-ын гишүүн С.Оюунд Ж.Керкпатрикийн нэрэмжит шагнал гардууллаа.

Улс төр, иргэний нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлийн төлөө ажиллаж, ардчилал хүний эрхийг хамгаалагч бүсгүйчүүдэд энэхүү шагналыг олгодог юм.

Энэхүү шагналыг НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан, Эмэгтэйчүүдийн хөтөлбөр болон Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоог үүсгэн байгуулагч Др. Ж. Керкпатрикийн дурсгалд зориулан бий болгожээ. С.Оюунтай хамт уг шагналыг Финланд улсын Ерөнхийлөгч Таржа Халонен гардан авсан байна.

Т.АНУ

0 сэтгэгдэл:

Post a Comment