2015/04/23

“Амьдарч байгаа газраар ялгаварлаж болохгүй”

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөр уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгчээс авах нөөц ашигласны төлбөрийн 50 хувийг тухайн орон нутагт нь үлдээх асуудлыг зохицуулж байгаа  бөгөөд санал хэлсэн гишүүдийн олонх эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж байна
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Би энэ хуулийг эсэргүүцэж байна. Гарч байгаа үр дагавар нь муу учраас иргэд эсэргүүцээд байгаа. Орон нутгийн хөгжлийн сангийн асуудлыг цэгцэнэ оруулна гэдэг зөв. Орон нутагт дэмжлэг үзүүлнэ гэдэг  үндэслэлээр өрөөсгөл хандаж болохгүй. Тиймээс дэмжихгүй байна.
УИХ-ын гишүүн Г.Уянга:

-Хөгжлийн нэгдсэн бодлого гаргаж байж, хөрөнгийн хуваарилалт явах нь тодорхой. Уул уурхайн мөнгийг орон нутаг өөрөө захиран зарцуулна гэдэг буруу. Орон нутгийг ингэж хөгжүүлэхгүй. Орон нутгийн удирдлага  энэ бодлогыг дэмжих нь гарцаагүй. Орон нутгийн ах, дүү хамаатан садан үүгээр дамжуулан хөлждөг. Хоёрдугаарт, Засгийн газар иргэдээ дорд үзэж байна гэж бодож байна. Уучлаарай, та нар Монголоосоо тасарсан байна. Иргэд амьдрах аргагүй болсон учраас л тэмцээд байгаа юм. Мөнгө авах гээд тэмцээд байгаа юм биш. Мал нь, газар нь нутаг нь өөрийнх нь өмч гэж бодож байгаа  монгол хүнээ ойлгож хуулиа гаргах хэрэгтэй. Орон нутгийн санд хэдэн төгрөг төвлөрөөд тэр нь малчин болгонд хүрдэг юм биш. Төр өөрөө ийм асуудлыг шийдвэрлэх чадваргүй болсон учраас сумын иргэдтэй яриад шийд гэж хэлж болохгүй. Зөв зарцуулж, зөв хянаж байж л хөгжинө.  Орон нутаг болгонд биш нэгтөсөвт төвлөрч байж хяналттай болно. Энэ бол дэндпүү хайран мөнгө.Баялаг бол орон нутгийн баялаг биш. Монгол нэгдсэн улс. Оюутолгой бол зөвхөн Өмнөговийнхонд хамаатай юм биш. Тиймээс энэ хуулийн төслийг дэмжихгүй байна гэв. Харин  Р.Гончигдорж "Орон нутгийн удирдлагууд лиценз өгөх үү, үгүй юу гэдгийг шийддэг. Энэ зөвшлийн харилцан ашигтайгаар хийх ёстой. Энэ хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна" гэсэн юм.  

Харин Ч.Улаан гишүүн "Энэ хуулийн төслийг дэмжих боломжгүй байна. Үндсэн хуулийн үндсэн гол зарчимтай зөрчилдөж байна.  Засаг дарга эрх мэдэл хөрөнгө оруулагчдыг дагаж гүйгээд уул уурхай байгуулна гэж гүйлдэх нь гарцаагүй. Ашиг сонирхлын зөрчил үүснэ. Энэд тэндгүй засаг захиргаагүй уурхайтай болно.  Энэ хууль батлагдвал Үндсэн хуулийн цэцэд очих нь гарцаагүй. Хоёрдугаарт, энэ нь том бодлогын эсрэг хууль болно. Бид сум болгонд газар ухаад байх бодлого бариагүй ш тээ. Харин стратегийнгийн ордуудаа нэгдсэн журмаар ашиглаад явах ёстой. Энэнийг дэмжихгүй. Сүүлийн үед Засгийн газар ямар ч үнээр хамаагүй баялгаа өгнө гэсэн бодолтой болж. Оюутолгойгоо тавиад туусан. Тавантолгойгоо тавиад туух гэж байна. Одоо бүр сум болгоныг ухуулаад эхлэх бодлого оруулж ирж байна. Монгол хүнд харилцан ашигтай байх ёстой. Эдийн засаг хүнд байгаа нөхцөлд бусдын хөрөнгөд хэт найдаад байх шаардлагагүй, бусдын идэш болно.

УИХ-ын гишүүн М.Энх-Амгалан "Энэ хуулийг хэлэлцэх ёстой гэж үзэж байна.  Хүн бүхэн баялгийн тэгш хуваарилалт гэж ярьдаг. Хоёрхон жишээн дээр яваад үзэхэд Өмнөговь аймаг  хоёр тэрбум, Хөвсгөлд 700 сая гээд ялгаатай байж болохгүй. Хүн хаана амьдарч байгаасаа үл шалтгаалж, баялгаа тэгш хүртэх эрхтэй.  Сум бүхэнд хоёр цэцэрлэг барих мөнгө буюу 600 сая төгрөг орон нутагт зарцуулчихаад нүдэнд харагдах, гарт баригдах юм үлдсэнгүй.  Мөн орон нутагт зарцуулсан мөнгийг орон нутагт өөрсдөө хуваарилаж чадах засаглалын хариуцлага байна уу. Засаглалын чадавх байна уу. Баялгийн нэгдсэн сантай болох ёстой" гэв. Ё.Отгонбаяр "Энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэхигй дэмжиж байна. Орон нутгийн удирдлагуудын дунд түрүүлж ухсан нь мөнгө олох нь баяжина гэсэн уралдаан зарлаж болохгүй. Хэрэв ийм бодлого хэрэгжүүлэх гэж байгаа юм бол  байгалиа яаж хамгаалах юм, хэн хяналт тавих юм бэ, захиран зарцуулахад нь яаж хяналт тавих юм бэ. Оюутолгой, Тавантолгойн сайн гэрээ оруулаад ир л дээ. Түүнээс энд тэндгүй баялгаа ухаж болохгүй. Бид нэгдсэн улс гэдгээ мартчихаад байх юм. Энэ тогтолцоо нэгдсэн улсаа задлах тийшээ хандана шүү.  Монгол Улсын иргэн гэдэг ойлголтыг байхгүй болгоод Өмнөговийн, Булган аймгийн иргэн гэдэг зүйл бий болно. Орон нутгийн асуудлыг шийдэж чадахгүй байгаагаас болоод ийм замаар асуудлаа шийддэг болбол төв засгийн газар гэж байгаад яах вэ.  Яваандаа 21 ханлигтай, 330 ванлигтай улс болно шүү" хэмээн өгүүлж байна.

Нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

О.САР
 

0 сэтгэгдэл:

Post a Comment