2015/04/24

Монгол, Беларусийн ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Монгол, Беларусийн ГХЯ-д хоорондын гуравдугаар зөвлөлдөх уулзалт энэ сарын 23-нд Улаанбаатар хотноо болов. Зөвлөлдөх уулзалтыг тогтсон түвшний дагуу монголын талаас Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, беларусийн талаас Беларусь Улсын Гадаад хэргийн дэд сайд В.Б.Рыбаков нар тэргүүлэн оролцов. Талууд хоёр талын улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл шинжлэх, ухаан болон хамтын ажиллагааны бусад асуудлаар ярилцаж, санал солилцов.

Дэд сайд Н.Оюундарь Монгол, Беларусийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж, худалдаа, эдийн харилцааны цар хүрээ өргөжин тэлж байгааг онцлон тэмдэглэв. Беларусийн дэд сайд В.Б.Рыбаков Беларусь Улсын уул уурхай, хөдөө аж ахуйн томоохон компаниуд болох Белаз, МТЗ, МАЗ болон Могилёвлифтмаш зэрэг компаниудын монголын талтай хөгжүүлж буй харилцан ашигтай хамтын ажиллагааг улам өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв.

Зөвлөлдөх уулзалтад хүрэлцэн ирсэн Беларусь Улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгчид Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Барилга, хот байгуулалтын дэд сайд, Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засгийн комиссын дарга Г.Байгалмаа нартай тус тус уулзана.

Эх сурвалж: www.mfa.gov.mn

 

 

 

 

0 сэтгэгдэл:

Post a Comment