2015/04/23

Говьсүмбэрт нөхөн сонгууль болжээ

Энэ сарын 22-нд Говьсүмбэр аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль 4 тойрогт болж өнгөрчээ. Уг 4 суудлыг МАН-ын гишүүд авснаар хүчний харьцаа МАН-10, АН-6, МАХН-1 төлөөлөгчтэй болж өөрчлөгдсөн байна. Иргэдийн АН-д ингэж итгэл алдах болсныг АН эрх барьж байгаа үедээ АН-ын гишүүдээ торны цаана барьж хорьдогтой холбон тайлбарлаж байгаа аж. Тодруулбал, анх удаа 2008 оны сонгуулиар Дорноговь, Говьсүмбэр аймагт цэнхэр туг намируулж чадсан Я.Батсуурийг үндэслэлгүйгээр хорьж цагдсанд АН-ын зарим гишүүн  дургүйцэж буй аж. Тиймээс ч энэ удаагийн нөхөн сонгуулийн дүнг энэ хэрэгтэй холбон тайлбарлаж, дургүйцлээ илэрхийлсэн байна. Я.Батсуурь өөрийгөө хилс хэрэгт холбогдсон хэмээн үзэж НҮБ-д хүртэл хандахаар болоод байгаа билээ.

Г.ДАРЬ
 

0 сэтгэгдэл:

Post a Comment