2015/05/27

Туул голын ашиглалт, хамгаалалтын талаар хэлэлцүүлэг болно

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран "Туул голын ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам"сэдэвт хэлэлцүүлгийг 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 10.00-13.00 цагт Төрийн ордны "А" танхимд зохион байгуулах гэж байна.

Тус хэлэлцүүлэгт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Мөнх-Эрдэм "Туул гол ба эрх зүйн орчин", Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа "Туул голын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам", Туул голын сав газрын захиргааны дарга Г.Долгорсүрэн "Туул голын экологийн доройтол, шалтгаан, шийдэл" сэдвээр тус тус илтгэл тавихаас гадна Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл мэдээлэл хийж тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар нээлттэй хэлэлцэх юм.

Хэлэлцүүлэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Нийслэлийн удирдлагууд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ус сувгийн удирдах газар, Туул голын сав газрын захиргаа, Орон нутгийн төлөөлөл, Төрийн бус байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож санал солилцоно хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment