2015/07/31

Сайн дурын 125 ажилтан ажиллаж байна

Монгол Улс, Энхтайваны корпусын хооронд Хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсны 25 жилийн ой тохиож байна. 

Тус ой Монгол Улсад анхны чөлөөт ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн түүхэн ойтой давхцаж буйгаараа онцлог аж.

Манай улс АНУ-ын Энхтайвны Корпустай хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт 1990 онд гарын үсэг зурсан бөгөөд  1991 онд Энхтайвны корпусын анхны сайн дурынхан ирж байжээ. Үүнээс хойш Монгол улсад 1149 сайн дурын ажилтан ажиллаж, манай улсын хот, хөдөө орон нутагт боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр ажилласан байдаг.

Өдгөө манай  улсын 21 аймагт 125 сайн дурын ажилтан ажиллаж байна.

Энэ талаар өнөөдөр ГХЯ-нд мэдээлэл хийлээ.

АНУ-ын сайн дурынхан Монголын хот, хөдөөд тархан ажилладаг.

Энэ нь Монголын шинэ залуу үеийнхэн ялангуяа хөдөө орон нутгийн залуучуудад англи хэл сурах боломж олгож байна. Мөн сайн дурын залуус Монгол, АНУ хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх гүүр болдог тухай албаныхан тодотголоо.

Цаашид ч зорилтот бүлэг рүү чиглэсэн тусламжийн ажлуудыг Энхтайвны корпусын сайн дурынхан хийхээр болжээ. Өнгөрсөн хугацаанд сайн дурын ажилтнууд єєрсдийн томилогдон очсон газрынхаа хєгжилд хэрэгцээтэй байгаа асуудлуудыг тодорхойлж,  нутгийн иргэдтэй хамтран ажилладаг байсан юм.

Бэлтгэсэн Д.УЛАМБАЯР, Э.ЭНХБАТ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment