2015/07/03

Чуулган хаалттай горимоор үргэлжилж байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан хаалттай горимоор үргэлжилж байна. Хаалттай хуралдаанаар Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж буй юм. Энэ асуудал улсын нууцад хамаарах учраас чуулганы үдээс хойшхи хуралдаан хаалттай горимоор үргэлжилж байгаа юм.

Дээрх асуудлыг хэлэлцсэний дараа Тагнуулын байгуллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэх юм.

Дээрх хуулиар тагнуулын албадуудыг нэгтгэхээр болоод байна. Тодруулбал, сөрөг тагнуул, хилийн тагнуул, цэргийн тагнуулын албыг нэгтгэхээр төсөлд тусгасан юм.

Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх үндэсний аюулгүй байдалд холбоотой асуудлыг тагнуулын байгууллагад урьдчилан мэдэгдэх, тагнуулын байгууллага нь эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн асуудлаар санал, дүгнэлт өгөх, мөн тагнуулын төв байгууллагын дарга нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд зөвлөх эрхтэйгээр оролцдог байх. Тагнуулын байгууллагын ажилтныг сонгон судлах, томилох, чөлөөлөх тусгайлсан журмыг Монгол Улсын Ерөнхий сайд баталдаг байх зэрэг заалтууд тусаад байна.

Г.ДАРЬ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment