2015/07/30

“Сайдын цаг” уулзалтад ХХАА-н сайд Р.Бурмаа оролцлоо

"Сайдын цаг" уулзалтад ХХАА-н сайд Р.Бурмаа оролцож, ургацын төлөв байдал, хаврын тариалалтад дэмжлэг үзүүлсэн болон тус салбарт яамнаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Архангай, Өвөрхангай аймгийн нутгаар зуншлага сайн, ургац хэвийн байна. Харин газар тариалангийн бүс нутаг болох Төв, Сэлэнгэ, Булган аймгууд нийт талбайн ургацынхаа 50-70 хувийг хураан авах төлөв байна. Энэ тоо нэмэгдэх боломжтой. Ургацын төлөв байдлын мэдээ нарийвчилсан байдлаар наймдугаар 25-нд гарна гэж сайд хэллээ.

Хадлан бэлтгэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор аймгуудын Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөргүйгээр бага оврын трактор хуваарилан олгож байна гэж сайд ярилаа. Мөн 22 аж ахуйн нэгжийн техникийн шинэчлэлд нийт 7,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлсэн, үүний үр дүнд 23,6 мян.га талбайг тэг элдэншүүлгийн технологиор үрлэх, 7,8 мян.га-д химийн уринш хийх, 7.5 мян.га-д сүрлэн хучлага үүсгэх боломж нэмж бүрдүүлсэн гэлээ.

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 125-165 морины хүчтэй трактор 132 ширхэгийг нийлүүлж, тариаланчдад 20 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр 5 жилийн хугацаатай зээлийн гэрээгээр олгосон. Үр тарианы 52 комбайн нийлүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр 15,0 мянган га үр тариа хураах, 28,0 мянган га-д уриншийн боловсруулалт, тариалалт хийх зүтгэх хүчний техник шинээр нэмэгдэх юм байна.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хаврын тариалалт, уриншийн боловсруулалтад зориулж 1900 аж ахуйн нэгж, иргэнд 13,8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл үзүүлжээ.

  • Аймаг, сумдын аюулгүйн нөөцөд нийт 29,4 мянган тн өвс, 11 мянган тн тэжээл бэлтгэх даалгавар өгч хэрэгжилтийг зохион байгуулах
  • Гантай байгаа аймгуудад хадлан бэлтгэх зориулалтаар Дорнод, Сүхбаатар аймгаас нийт 630 мянган га газрыг ашиглуулахаар зохицуулах
  • Газар тариалангийн үйлдвэрлэлээс стандартын шаардлага хангахгүй байгаа нийт 10,9 мян.тн тэжээлээр улс, аймгийн өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх
  • Дотоодын тэжээлийн хүрэлцээ хангамжаас шалтгаалан хивэгний экспортыг тодорхой хугацаагаар хориглох асуудлыг шийдвэрлэх
  • Дотоодод үйлдвэрлэсэн малын тэжээлийг НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг шийдвэрлүүлэх
  • Малчдын ноос, арьс ширний урамшууллыг бүрэн хэмжээгээр олгох санхүүжилтийг шийдвэрлэх, хорооны гишүүн гэсэн хязгаарыг дагаж мөрдөхгүй байх зэрэг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэж ХХАА-н сайд Р.Бурмаа ярилаа. Тэрээр дараа нь сэтгүүлчдийн асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаас мэдээллээ.

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment