2015/07/31

ХҮН нам УИХ-д дахин шаардлага хүргүүллээ

УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар төслөө бэлэн болгосон.

Харин энэхүү төслийг бүх ард түмнээрээ хэлэлцэх ёстой, цөөн хэдхэн хүн, тэр тусмаа өнөөгийн эрх баригчид дур мэдэн өөрчлөх ёсгүй хэмээн үзэж Хөдөлмөрийн Үндэсний Намын зүгээс УИХ-д шаардлага хүргүүлсэн.

Энэхүү шаардлагын хариуг хуулийн хугацаанд өгөөгүй тул ХҮН шаардлагаа дахин хүргүүлсэн байна. Дашрамд дурьдахад С.Ганбаатар, н.Даваасүрэн, н.Болорчулуун нар тус намд элсэхээр болсон тухай улс төрийн хүрээнд эрчимтэй яригдаж байгаа юм.

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment