2015/07/03

ЭСЯ-ны ажилчдаас шалгалт авна

Гадаад хэргийн яам дипломат албаны төрийн тусгай албан тушаалд анх ороход авах мэргэшлийн шалгалтыг энэ сарын 4,5-ны өдрүүдэд яамандаа зохион байгуулахаар болжээ. Шалгалтад  дипломат албанд хүч үзэх сонирхолтой залуу боловсон хүчнүүд  мөн  шалгалтад хамрагдах юм байна. Дээрээс нь төрийн нэрийн өмнөөс гадаад дахь элчин сайдын яамдад ажиллаж байсан хэсэг бүлэг хүмүүс уг шалгалтад ирж оролцох аж.

Л.Пүрэвсүрэн сайд Элчин сайдын яаманд ажиллаж байгаа ажилчид дунд төрийн байгууллагад нэг ч удаа ажиллаж байгаагүй, нэг ч төрийн байгууллага санал болгож томилоогүй 43 хүн байгаа гэж  Сайдын цаг уулзалтад оролцох үеэрээ мэдээлж байсан.

Тэдний 19 нь 2012 оноос өмнө томилогдсон, 11 нь 2013 онд, 13 нь 2014 онд тус тус томилогдсон хүмүүс  аж.  Энэ удаагийн шалгалтад 2015  онд томилолтын хугацаа нь дуусч байгаагаас бусад дипломат албаны шалгалт өгөөгүй 23 ажилтан Улаанбаатар хотод ирж гадаад хэл,  дипломат албаны ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтанд орох үүрэг хүлээжээ.  Тэднийг өөрийн зардлаар эх орондоо ирж шалгалтад орохыг Л.Пүрэвсүрэн сайд даалгасан гэнэ.  Хэрэв дипломат албаны төрийн тусгай албан тушаалд анх ороход авах мэргэшлийн шалгалтыг давж чадвал эдэлсэн эрх ямбаа үргэлжлүүлэх "виз" авах юм байна. Харин тэнцэхгүй бол зайгаа тавьж өгөхийг үүрэгджээ.  Ажилчдаа үндэслэлгүй халлаа гэх шүүмжлэлд  өртсөн  Л.Пүрэвсүрэн сайд  өмнө нь хийсэн хууль бус  томилгоог цэгцэлж, танил талаараа, татаа түлхээгээр гадаад дахь Монгол Улсын элчин сайдын яамдуудад ажилладаг байдлыг өөрчлөх бололтой.

Д.ЖАРГАЛ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment