2015/07/02

Оргил рашаан сувиллыг хувьчилна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн  өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 70.8 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.

Ингэснээр "Оргил рашаан" сувиллыг хувьчлах болж байна. Уг нь Засгийн газраас дээрх тогтоолын төслийг өргөн мэдүүлэхдээ нийгмийн салбар буюу нэгдсэн I, II, III эмнэлэг, их, дээд сургуулиудыг хувьчлах, өөрчлөн байгуулахаар оруулж ирснийг УИХ хүлээн авах боломжгүй гэж үзсэнээр хувьчлал хийгдэхгүй болж байгаа юм.

Үүнд "Оргил рашаан" сувиллыг багтаах боломж байсан ч төслийн анхдугаар хэлэлцүүлгийг хийх үед хэн ч ийм санал гаргаагүй тул хувьчлагдах болж буй аж. Гэхдээ үйл ажиллагааг нь өөрчилж болохгүй, одоогийн хэлбэрээр нь үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх ёстой гэсэн агуулгаар хувьчлал хийгдэх юм байна.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж буй юм. Энэхүү хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн бөгөөд ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэх Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Г.ДАРЬ


 

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment