2015/08/28

Том толгойлсон дарга нарыг халжээ

Хилийн хяналтын бүст Засгийн газрын нэрийг барьж, 160 ам.долларын үнэтэй сэтгүүл гадаадынханд шахаж байсан хэрэг илэрч багагүй дуулиан тариад байгаа. Монгол Улсын Засгийн газрын логог ашиглаж 160 ам.долларын сэтгүүлээ олон улсын нислэгээр ирсэн гадаадын зочдод авахыг тулгаж байсныг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олж мэдээд, холбогдох албаны хүмүүст хариуцлага тооцохыг шаардсан. Тиймээс Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ газрын дарга Ч.Адъяасүрэн, н.Мөнхнасан нарыг ажлаас нь халсан байна. Мөн Нисэх буудлын дарга М.Даваажавыг ажлаас нь халахаар болжээ. Ч.Адъяасүрэн, н.Мөнхнасан, М.Даваажав нар бол МАН-аас сайдаар томилогдсон Н.Төмөрхүүгийн үед Зам тээврийн яаманд очжээ.  Өмнө нь МИАТ-ын дарга нар "Дайны эрсдлийн сан" нэрээр чамгүй мөнгө угааж байсан бол энэ удаад Засгийн газрын нэрийг ашиглан хууль бус бизнес хийж байсан хүмүүсийг харсаар байж хариуцлага тооцоогүй дарга нар ийнхүү ажлаасаа халагдаж байна.

Түүнчлэн дэд сайд Г.Тэмүүлэнг үдэж өгөх нэрийдлээр архидан согтуурч, хоорондоо гар зөрүүлсэн дуулианд холбогдоод байгаа Уул уурхайн яамны газрын дарга нар болох О.Цэндсүрэн, Ч.Түмэнбаяр, Я. Бадрах нарыг  албан тушаалаас нь түр чөлөөлөх шийдвэрийг Р.Жигжид сайд гаргаж, асуудлаа шүүхээр шийдвэрлүүлсний дараа авах эсэхээ шийдэхээр болсон байна.

Г.ТУУЛ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment