2015/08/27

“Сайдуудаа тохирчих байх”

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяраас цаг үеийн зарим асуудлаар тодруулга авлаа.

-Ардчилсан нам  сайд нараа тохиролцож чадсан уу? Танай нам сайдуудаа тодруулж чадахгүй байгаагаас болоод төрийн ажил цалгардаж байна гэсэн шүүмжлэл олон нийтээс гарч байна?

-Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн  долоо хоногийн баасан гаригт хуралдаж, сайд нарынхаа асуудлыг хэлэлцсэн.  Тиймээс хуульд заасан 30 хоногийн хугацаанд Засгийн газраа бүрдүүлж чадна гэж бодож байна.

-Тэгэхээр Ерөнхий сайд ирэх сарын 6-наас өмнө УИХ-д сайдуудаа өргөн барина гэсэн үг үү. Өнгөрсөн хорь хоногт сайдуудаа тодруулж чадаагүй хүмүүс арав хүрэхгүй хоногт асуудлаа шийдэж чадах уу?

-Ер нь бол есдүгээр сарын 7 гэхэд өргөн барьчих болов уу гэж бодож байна. Энэ хугацаанд сайдуудаа тохирчих байх. Засгийн газраа яаралтай бүрдүүлэхгүй бол төрийн ажил цалгардах аюул байна.

-Танай намын дэд сайдуудаа харин тохирчихсон гэл үү?

-Намын дүрмээр намын дарга  Гүйцэтгэх зөвлөлд дэд сайдуудынхаа нэрийг оруулж ирэх ёстой. АН-ын дүрмийн дагуу З.Энхболд дарга Гүйцэтгэх зөвлөлд таван хүний нэр оруулснаас Н.Мөнхдаш, н.Цэрэнчимэг, Ч.Батцогт нарыг дэд сайд болгох нь зүйтэй гэж дэмжсэн.

О.САР

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment