2015/10/09

НҮБ-ын Суурин зохицуулагч Биата Транкманыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман өнөөдөр бараалхлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хатагтай Биата Транкманд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчөөр томилогдсонд баяр хүргэн түүнийг Монгол Улс, НҮБ хоорондын хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Түүний ажил үйлсийг Монгол Улс бүх талаар дэмжин хамтран ажиллах болно гэдгийг мэдэгдэв.

Хатагтай Биата Транкман Монгол Улсын Ерөнхийлөгчид хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд НҮБ-ын индэр дээрээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг чих тавин сонссон тухай дуулгав. Тэрбээр Монгол Улс НҮБ-ын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвхитэй хамтран ажиллаж ирснийг дурдав. Мөн 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр баталсан НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэхэд Монголын төр засаг тууштай дэмжин ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

Тогтвортой Хөгжлийн Зорилтууд – 2030 хөтөлбөрийг НҮБ-ын чуулганаар баталсан нь хүн төрөлхтний хувьд том алхам болсныг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дурдаад энэхүү хөтөлбөрийг улс орондоо хэрэгжүүлэхэд анхааран ажиллах болно гэдгээ мэдэгдэв. Түүнчлэн Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг Монголын хөгжлийн бодлого, хөтөлбөртэй уялдуулах, энэ асуудлаар УИХ болон Засгийн газартай нягт хамтран ажиллах нь зүйтэйг онцлов.

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment