2015/10/09

“Оюутолгой”-г “Эрдэнэт”-тэй харьцуулах нь буруу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж байна. Ингэхдээ УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Г.Уянга, Л.Цог нараас Оюутолгой төслийн хэрэгжилтийн өнөөгийн явц, татвар төлөлтийн байдал болон "Эвлэрлийн гэрээ"-ний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт тавьсан асуулгын хариуг сонсч буй юм.


Мэдээлэлд дурдсанаар Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалт 5.1 тэрбум ам.доллар байсан. төслийн хүрээнд төлөвлөсөн ажлуудаас цахилгаан станц гэх мэт ажлууд хийгдээгүй бөгөөд дээрх нөхцөл байдалд нийцүүлж үнэлгээ хийхэд ТЭЗҮ-д тохиргоо хийхэд 4.7 тэрбум ам.доллар болж байв.

Ажлын хэсгийн дүгнэлтээс үзэхэд гүйцэтгэл нь 6.1 тэрбум ам.доллар болж, анхны хөрөнгө оруулалт ТЭЗҮ-д таамагласнаас 1.4 тэрбум ам.доллараар хэтэрчээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Зэс хайлуулах үйлдвэр байгуулахыг судалгааны тайлан хийснээр үүргээ биелүүлсэнд тооцно гэснээр зэс хайлуулах үйлдвэр байгуулах асуудал байхгүй болж байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээнд ямар ч алдаа дутагдал гарсангүй гэлээ, санхүүгийн төлөвлөгөөгүйгээр яагаад энэ гэрээг гэрээг хөндөв.

"Эрдэнэт" үйлдвэртэй харьцуулахад "Оюутолгой" компани 2.7 дахин их борлуулалт хийж байгаа хэрнээ яагаад тус үйлдвэрээс бага татвар төлөөд байна вэ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: 6.1 тэрбумын хөрөнгө оруулалт далд уурхайн бүтээн байгуулалтаар явна. 99 жилийн ТЭЗҮ-г үе шат бүртээ хийж явах дүр зурагтай байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээгээр татварыг тогтворжуулсан учраас хэлэлцээрийн шатанд өөрчлөгдөх боломжгүй байсан.

Дубайд зурсны дараах гарч байсан далд уурхайн бүтээн байгуулалтын эерэг үзүүлэлт яагаад алга болчих вэ гэж асууж байна. Далд уурхайн ажил үргэлжилнэ. Ирэх арваннэгдүгээр сард багтааж Оюутолгой компанийн олон улсын банк, санхүүгийн байгууллагатай хийж байгаа ажиллагаа дуусна. Үүгээр дамжиж эерэг үзүүлэлт гарна. ТЭЗҮ нь батлагдсан, олон улсын баталгаагаа гаргуулах ажлаа хийсэн. Засгийн газрын зүгээс хамаарах ажил байхгүй,

"Эрдэнэс Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд: "Оюутолгойд Монгол Улс 34 хувийг эзэмшдэг. Монголдоо ногдох 34 хувийг зээлээр авсан, энийгээ нөхөөгүй байгаа. Дээр нь ногдол ашгаа авч эхлээгүй. Тийм учраас "Эрдэнэт"-ээс бага байх нь дамжиггүй. Өртөг зардлаа нөхсөний дараа, ногдол ашгаа авдаг болсноор Оюутолгойн Монголд төлөх татвар "Эрдэнэт"-ээс үнэмлэхгүй өсөх нь мэдээж. Тиймээс үүнийг одоо "Эрдэнэт"-тэй харьцуулах нь буруу.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Оюутолгойн менежмэнтийн зардал өссөнийг дурдаад өнгөрөх юм уу. Хяналтгүй асуудал үүсгээд байгаа нь менежмэнтийн зардал. Хэтэрсэн байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн, энийг яах юм.

Төлөвлөгөөгөөр тохирсон зүйлүүд Хөрөнгө оруулалтын гэрээтэй зөрчилдсөн зүйл байхгүй гэдэг хариултыг Ерөнхий сайд та өглөө. Гэтэл хөрөнгө оруулалтын гэрээ зурагдах үеэр ажиллаж байсан хүмүүс "Төлөвлөгөөг баталчихаар Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан зарим зүйлүүд өөрчлөгдөнө" гэж ярих юм. Та бүхний хариултаар Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт орохгүй нь үүнийгээ тодруулаач?.

"Эрдэнэс Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд: Далд уурхайн бүтээн байгуулалт төлөвлөгөөнд тусгагдсан ажлынхаа хэмжээнд бүрэн эхлээгүй. Өнгөрсөн 2-3 жилийн зарим гацаанаас болоод хэзээ эхлэх нь тодорхойгүй байс. Дубайн гэрээгээр гол ажлаа тохиролцсон учраас буцаагаад ажлыг эхлүүлэх бэлтгэл хангагдаж байна. 15 банктай гэрээ зурмагц мөнгө орж ирнэ.

Урьдчилсан гэрээ хэлэлцээрүүд явагдаж байгаа, бүрэн хэмжээний ажиллагаа нь зээлийн гэрээ зурагдсаны дараа эхэлнэ. Төлөвлөгөөг зурснаар томоохон маргаан гарахгүй гэж бодож байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд зарим нэг зүйл заалт нь хоёр утгатай, зохицуулалтгүй үлдсэн зүйлүүд байсан. Жишээ нь менежмэнтийн зардал хэтэрчихвэл хэн ямар хариуцлага хүлээх юм бэ. Гэрээг зогсоох юм уу, уурхайг хаах юм уу гэдэг зохицуулалт байгаагүй. Тийм учраас хожим хойно зардлын хэтрэлт гарах юм бол ингэнэ гэдэг хариуцлагын тогтоолцоог хийж өгч, тодорхойгүй зүйлийг тусгасан.  Менежмэнтийн зардал хэтэрсэн биш, үйл ажиллагааны зардал гарсан. Тараасан материалд энэ бүхнийг нарийвчилсан.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment