2015/11/25

Эрчим хүчний хэмнэлтийн хуулийг эцэслэв

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг тус ажлын хэсгийн ахлагч А.Тлейхан уншиж танилцуулсан.

Ажлын хэсгээс, төслийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалтыг "эрчим хүч хэмнэлтийн менежер гэж" энэ хуулийн 3.1.8-д заасан "иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр ажиллах эрх бүхий ажилтныг" гэж өөрчлөн найруулах саналын томьёоллыг танилцуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь уг саналыг дэмжлээ.

Ингээд хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй гэж үзлээ. Мөн Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч Монгол банкны удирдлагууд эзгүй байгаа тул асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах саналыг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар гаргаж, хойшлууллаа.

Т.ДАВААНЯМ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment