2015/11/24

Бондын зарцуулалтаар мэдээлэл сонсч чадсангүй

УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгасан дүнгийн талаар мэдээлэл сонсох байсан ч чадсангүй.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй гэсэн байр суурь барьсан бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт олон удаа хойшилж ирсэн асуудал, мэдээлэл сонсох ёстой. Өнгөрсөн долоо хоногт байнгын хороогоор мэдээлэл сонсох болоход бас л нэг шалтаг шалтгаан тоочсон. Хойшлуулах шаардлагагүй" гэсэн байр суурь илэрхийлж, улмаар энэ асуудлаас болж маргаан өрнөсөн юм.

Чингис бонд, Самурай бондын зарцуулалтаар мэдээлэл сонсохыг эсэргүүцэж байсан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хуралдаанд оролцох боломжгүйгээ илэрхийлэн картаа сугалж гарснаар ирц 50 хувьд хүрэхгүй болж энэ асуудал дахин хойшиллоо.

Харин Чингис, Самурай бондын зарцуулалтад шалгалт хийсэн ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан одоо хэвлэлийнхэнд мэдээлэл хийх гэж байгаа юм.

Онцлоход, УИХ-аас өнгөрсөн өвөл Чингис, Самурай бондын зарцуулалтыг дүгнэх зорилгоор УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажилласан бөгөөд энэ талаарх мэдээллийг сонсох бүрийд хойшилсоор ирсэн юм.

Одоо Төсвийн байнгын хороо дангаараа хуралдаж байна.

Г.ДАРЬ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment