2016/01/18

С.Одонтуяа Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог тэргүүлнэ

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дөрөвдүгээр чуулган Төрийн ордонд болж, холбооны тэргүүнийг сонгох санал хураалт явагдлаа. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд 10 нэр дэвшигч өрсөлдөх эрхийн батламжаа гардан авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Гэвч өнөөдрийн чуулганаар зургаан нэр дэвшигч нэрээ татаж авснаар дөрвөн эмэгтэйн дунд ширүүн өрсөлдөөн өрнөлөө. Санал хураалт 18 цагийн үед дуусаж "Алтангадас" фракцын Б.Ургамалцэцэг, "Шонхор" фракцийн С.Одонтуяа нар ойролцоо санал авсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа 13 төлөөлөгчийн саналаар илүү байсан ч сонгуулийн дүн маргаан дагуулсан тул дахин сонгууль явуулахаар болсон билээ.

Дахин санал хураалтын дүнгээр УИХ-ын гишүүн С.Одонтуяа олонхийн санал авч Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог тэргүүлэхээр боллоо.

Т.ДАВААНЯМ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment